Баян-Өлгий аймгийн 2020 оны төсвийг хэлэлцэж баталлаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-05 10:56:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаанаар аймгийн 2020 оны төсвийг хэлэлцэж баталлаа.

Төсөвт тухайн жилийн аймгийн өөрийн орлогыг 10,7 тэрбум төгрөг, суурь зарлагыг 18,8 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Харин улсын төсвөөс 7,7 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх аж.

Мөн сургуулиудын тусгай зориулалтын шилжүүлгийг 46,1 тэрбум, цэцэрлэгүүдийнх 17,3 тэрбум, эмнэлэг 5 тэрбум, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тусгай зориулалтын шилжүүлэг 789,8 сая төгрөг байна.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг 7,1 тэрбум төгрөгөөр баталснаас 2,3 тэрбумыг сумдад хүн амын тоо, алслагдсан байдал, нутаг дэвсгэрийн хэмжээг нь харгалзан хуваариллаа. 

Холбоотой мэдээ