Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-04 10:54:58

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан энэ сарын 04-нд эхэллээ.

Хуралдаанаар 2019 оны аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл, Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тайланд үнэлэлт дүгнэлт өгөх, аймгийн ИТХ болон тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэж байна.

Мөн аймгийн 2020 оны төсвийн төсөл, зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах, байгаль орчин, газар зохион байгуулалт зэрэг арав гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хурлаар Хамарын хийдийн орчмын газрыг улсын тусгай хамгаалалт авах тухай асуудлыг хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжилна.

ИТХ-ын төлөөлөгчид хуралдааны өмнөх өдөр Хороодод хуваарилагдан аймгийн нийгэм эдийн засгийн хөгжил, татвар хураамж, орлогын төлөвлөгөө, байгаль орчин зэрэг асуудлаар мэдээлэл сонсож, санал дүгнэлт өгч ажилласан байна.  

Холбоотой мэдээ