ОХУ-ын Гэгээрлийн сайдтай уулзлаа

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-22 18:27:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа.

ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильева ОХУ-д орос хэлний багш бэлтгэх, тэднийг мэргэжил дээшлүүлэх, Монгол Улсад орос хэлний өндөр түвшний мэргэжилтнүүдийг илгээж ажиллуулах зэрэг Монголын талаас тавьсан саналуудыг ажил хэрэг болгож, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх талаар санал хэлэв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Гэгээрлийн яам, сайд дэмжиж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлээд ОХУ-ын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэл, хүүхэд багачуудад эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшил олгож байгаа болон багшийн хөдөлмөрийн үнэлэмж, нэр хүндийг хэрхэн хамгаалж, дээшлүүлэх талаар хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас сонирхож, дээрх чиглэлээр зарим талаар хамтран ажиллах санал тавилаа.

Орос хэлний багш нарын цогц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд эцэслэн шийдвэрлэх чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар болоод байна гэж БСШУСЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ