Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг байнгын хороо дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-22 11:33:17
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилохыг 81.8 хувийн саналаар дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо.


Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 11 гишүүн оролцож, ирц 57.9 хувьтай байв. 


УИХ-ын чуулганы энэ сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг 57.1 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. 

Холбоотой мэдээ