Шилдэг үйлчилгээтэй 50 байгууллага шалгаруулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-15 15:26:28

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж шилдэг үйлчилгээтэй 50 байгууллага шалгаруулахаар  болжээ.

Тус аймаг 2015 оныг “Үйлчилгээний төгөлдөршлийг бий болгох жил” болгож зарлаж байсан бол энэ онд “Баялаг бүтээгчдийг дэмжих” жил болгон зарлаж  хувийн хэвшлийг дэмжих, бизнес үйлчилгээний орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргаад байгаа.

Харин  шилдэг 50 байгууллага шалгаруулах ажлын журмыг баталж ялангуяа худалдаа үйлчилгээний байгууллагын үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, аяллаар, жуулчлалаар  яваа зочин гийчнийг найрсгаар угтах,  тав тухтай, аюулгүй үйлчилгээний орчныг нэвтрүүлэх хийгээд нийт үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн шинэлэг үйлчилгээ, шинэ санаачилгыг дэлгэрүүлэх үүднээс энэхүү уралдааныг аймгийн хэмжээнд зарлаж байгаа аж.

Худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр шилдэг үйлчилгээтэй 50 байгууллагыг шалгарч батламж, тусгай тэмдэгтэй болно.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ