Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-15 22:00:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн нутгаар 11-р сарын 15-нд шөнөдөө нутгийн төв болон баруун хэсгээр цас орно. 16-нд өдөртөө бүх сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр зарим үед түр зуур ширүүсч 13-18 м/с хүрнэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр зарим үед түр зуур ширүүсч 13-18 м/с хүрнэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. 11 дүгээр сарын 17-22-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 16-17-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр, 21-нд зарим сумын нутгаар ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 

Холбоотой мэдээ