Монголын 2 эрэгтэй, 6 эмэгтэй боксчин мөнгөн медалийн төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-15 12:13:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулж байгаа Ази тивийн залуучуудын 2019 оны боксын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьж буй Монголын шигшээ багийн тамирчдаас эрэгтэй 2, эмэгтэй 6 боксчин мөнгөн медалийн төлөө маргааш /бямба гараг/ тулалдана.


Өчигдөр болсон тэмцээний эрэгтэйчүүдийн 56 кг-д Т.Энхтөр, Киргизийн боксчин И.Мирзохид-той тулалдаж 5:0-ээр ялж хүрэл медалийн болзол хангасан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчинтой хүч үзнэ. Мөн пүрэв гарагт 54 кг-д өрсөлдөж байгаа А.Жандос, Киргизийн боксчин Е.Бахтыбекүлыг 5:0-ээр илүүрхэн ялж хүрэл медалийн болзол хангасан бөгөөд бямба гарагт болох хагас шигшээд Узбекстаны тамирчинтай тулалдана. Залуучууд тивийн АШТ өнөөдөр өнжиж байгаа юм.


Маргааш ринг дээр гарч мөнгөн медалийн төлөө тулалдах Монголын эмэгтэй тамирчдыг танилцуулахад, 48 кг-д Б.Жанаргүль, БНХАУ-ын тамирчинтай тулалдах бол 54 кг-д Б.Золжаргал Энэтхэгийн боксчинтой хүч үзнэ. Мөн 57 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг нар хоёул Тайландын тамирчид хүч үзэх  бол -81 кг-д Б.Алтанзаяа Энэтхэг, +81 кг-д Б.Маргад-Эрдэнэ Казахстаны тамирчидтай тус тус тулалдана.   






Холбоотой мэдээ