Шашны байгууллагуудыг тандах ажлын хэсэг томилогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 13:08:08

Монгол Улсын Засгийн газрын Хууль Зүйн Яамнаас ирүүлсэн удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын Захирамжаар шашны сүм хийдийг цэгцлэх ажлын хэсэг гарчээ.

Сүүлийн үед Монгол улсад харийн янз бүрийн шашин дэлгэрч, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай мэдээллийн хэрэгслүүдээр иргэд их шүүмжлэх болсон учир ийм арга хэмжээг авч байгаа юм гэж ЗДТГ-аас мэдээллээ.

Уг ажлын хэсгийн ахлагчаар хууль зүйн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн, нарийн бичгийн даргаар тагнуулын газрын дарга томилогджээ.

“Орон нутгийн иргэд энэхүү ажиллагааг ихэд дэмжиж байна” –гэж аймгийн ИТХ-ын хамгийн ахмад төлөөлөгч 64 настай Самбуугийн Мишыка ярилаа.

                 Архангай аймаг.Л.Булган

 

 

Холбоотой мэдээ