Намнангийн ард хамтарсан хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-13 12:31:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид цас орж халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан орон нутгийн замд буюу Булган аймгаас Хөвсгөл аймгийн чиглэл А0902 замд хоёр аймгийн нутгийн зааг Намнангийн ард хамтарсан хяналт шалгалт хийж байна.

Энэ үеэр хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулж жолооч, зорчигч нарт анхааруулах санамж өгч замын нөхцөл байдалд тохируулж хөдөлгөөнд оролцох, цас орж замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байв. Мөн "Дураараа бишээ дүрмээрээ" аяныг сурталчлан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн шөнө нийт нутгаар цочир хүйтэрсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд -30 градус хүрсэн байна. Ойрын өдрүүдэд дахин цас орж, хүйтэрч шуурах төлөвтэй байгаа ажээ.



Холбоотой мэдээ