Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүд нээлттэй хаалганы өдөрлөгт оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-06 09:41:52

Сэлэнгэ /МОНЦАМЭ/“Байгалиа хамгаалъя-нөхөрлөлөө дэмжье” нээлттэй хаалганы өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцогч нөхөрлөлүүд эмийн ургамал, байгалийн хаягдал баялгийг ашиглаж хийсэн гар урлалын бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, жимс жимсгэний төрлөөр үзэсгэлэн худалдаа гаргаж, худалдан борлууллаа.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 168 ойн нөхөрлөл ойн санг гэрээгээр эзэмшин хамгаалалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд аймгийн ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэн өгч буйгаараа онцлогтой гэв.

Мөн сумдын нөхөрлөлүүдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэн, нөхөрлөлүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах зорилгоор уг өдөрлөгийг зохион явуулжээ. 

Холбоотой мэдээ