Хөтөлбөр хэрэгжсэнээр 40128 төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-02 11:02:01

Хэнтий /МОНЦАМЭ/ "Бүх нийтийн эрхзүйн боловсрол" дэд хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтууд үргэлжилсээр байна.

Ойрын өдрүүдэд ЗГХЭГ-тай хамтран багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулсан бол энэ сарын 1-нд агентлаг, зарим байгууллагын хүний нөөц дотоод ажилтнуудад зориулж, олон улсын сургагч багш Н.Төрбат “Төрийн албан хаагчийн харилцааны ёс зүй” сэдэвт сургалт хийжээ.

Тус аймгийн ЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 246 удаагийн нэгдсэн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 40128 төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлжээ.

Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 194 төрийн байгууллага "Бүх нийтийн эрх зүйн боловсрол" дэд хөтөлбөрийн хүрээнд дотогш чиглэсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан албан хаагчдаа тогтмол чадавхжуулан ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ