Д.Трампыг шилдэг ерөнхийлөгч хэмээн тодорхойлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-01 10:28:40

ДАМАСК. /РИА Новости/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тус улсын түүхэн дэх хамгийн шилдэг ерөнхийлөгч хэмээн тодорхойлжээ. “Тэрбээр зорилгоо тодорхой илэрхийлдэг. Тухайлбал, газрын тосны ордуудыг хяналтандаа авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ” хэмээн Б.Асад Сирийн телевизэд ярилцлага өгөхдөө ярьсан байна. 


“Тэрбээр сайн улс төрч гэдгээрээ бус “бидэнд газрын тос хэрэгтэй байна”, бид үүнээс зайлсхийхийг хүсэж”, “мөнгөний хариуд үйлчилгээ үзүүлэхийг хүсэж байна” гэх мэтчилэн илүү ил тод, шулуухан хэлдэг зангаараа шилдэг нь юм. АНУ-ын бодлого ийм юм” хэмээн Б.Асад ярьжээ.  

Холбоотой мэдээ