"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт эрсдэлт бүлгийн 3000 орчим иргэнийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-01 11:12:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас эрсдэлт бүлгийн эрүүл мэндийн даатгалаа төлөх боломжгүй 3000 орчим иргэний 9678 000 төгрөгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдүүлж "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт хамруулаад байна.

Хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийн илрүүлэх шинжилгээнд хамрагдвал зохих 15-65  насны  86362 иргэнээс 57,1 хувь нь хамрагдсан байна. Үүнээс 15-39 насны даатгуулагчийн 49,3 хувийг, 40-65 насны даатгуулагчийн 70,3 хувийг хамруулжээ. Халдвартай илэрсэн иргэдээс С вирусийн эмчилгээнд 1339 хүнийг хамруулж 68,4 хувь нь эмчлэгдсэн байна.

Энэ үеэр элэгний хорт хавдартай 10 хүнийг эрт үед нь илрүүлж, вируст халдвартай 6100 иргэнийг хяналтад авч 3156 иргэнийг лабораторийн ачаалал тоолох шинжилгээнд оруулжээ. Мөн вирусийн ачаалал тоолох шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, эмчилгээ, хяналтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сум бүрт хүрч үйлчлэн В,С вирусийн халдвартай 1774 иргэнийг ачаалал тоолох шинжилгээнд, 79 иргэнийг эмчилгээнд, 1693 иргэнийг зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг 23 суманд зохион байгуулж ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ