Токиогийн Олимп, Паралимпыг зохион байгуулах газрыг танилцуулжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-10-30 09:26:07

ТОКИО. /NHK/. Ирэх онд Японы нийслэл Токио хотноо болох Олимп, Паралимпын наадмын тэмцээнүүдийг зохион байгуулах газруудын нэгийг мягмар гарагт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анх удаа танилцуулжээ.


Ariake” гимнастикийн төвийг байгуулахад дотооддоо боловсруулсан модыг ихээр ашигласан бөгөөд 36 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 12 мянган хүний суудалтай ажээ. Японы соёлын чухал хэсэг болох модоор үзэгчдийн суудал болон өөр бусад олон хэсгийг барьсан байна.


Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр, ирэх онд болох наадмыг зохион байгуулахаар барьж буй байгууламжуудын дундаас хамгийн их мод ашигласан нь “Ariake” ажээ. Энэхүү шинэ байгууламжид ирэх сард Трамполины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 

Холбоотой мэдээ