Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-29 14:13:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх ажилд хүн бүрийн оролцоо чухал хэмээн үзэж иргэд олон нийтийг хандуулах ажлыг явуулж байгаа ажээ.

Тухайлбал, Сүхбаатар сумын хэмжээнд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг болон архины хамааралтай иргэдийг бүртгэлжүүлж, гудамж талбай, олон нийтийн газарт осгох, бусдын эрх, эрх чөлөөг зөрчих эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн судалгааг гаргажээ. Судалгааны дүнд 25 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, соён гэгээрүүлэх ажлыг явуулжээ.  

Холбоотой мэдээ