“Joker” шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-28 13:22:15

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Warner Bros.” компанийн “Joker” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойш дөрөв дэх долоо хоногтоо 18.9 сая ам.долларын ашиг орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ.


DC” комикийн дүрүүдээс сэдэвлэн бүтээсэн “Joker” киног Тодд Филлипс найруулж, Хоакин Феникс гол дүрийг бүтээжээ. Энэхүү кино нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс 277.58 сая ам.доллар, дэлхий дахинаас 849.1 сая ам.долларын ашиг орлого олсон гэж “Comscore” судалгааны байгууллага мэдээлсэн байна.


Шилдэг кинонуудын өмнөх долоо хоногийн жагсаалтын нэгдүгээр байр болох “Walt Disney” компанийн “Maleficent: Mistress of Evil” кино 18.6 сая ам.долларын ашиг орлого олсноор жагсаалтын хоёрдугаарт жагссан бол “The Addams Family” инээдмийн анимейшн /11.7 сая ам.доллар/ гуравдугаарт бичигджээ. 

Холбоотой мэдээ