БНХАУ-д “5G” сүлжээний 80 мянга гаруй суурь станц байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-23 11:14:49

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын үүрэн холбооны томоохон гурван оператор энэ оны эхний гурван улирлын хугацаанд улс даяар “5G” сүлжээний 80 мянга гаруй суурь станц байгуулсан гэж тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдээлжээ.


Өнгөрсөн зургадугаар сард Хятадын Засгийн газар “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгож эхэлснээс хойш тус улсын ухаалаг гар утас үйлдвэрлэгчид уг сүлжээг дэмждэг гар утсуудыг хөгжүүлэх ажлаа эрчимжүүлжээ. Тухайн үеэс хойш “5G” сүлжээ дэмждэг 18 ухаалаг гар утсыг олон нийтэд танилцуулж, ийм төрлийн 787 мянга гаруй гар утсыг хэрэглэгчдэд нийлүүлсэн гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээнд дурдсан байна.

Холбоотой мэдээ