Төсвийн байгууллагууд 3,5 тэрбум төгрөгийн дотоод худалдан авалт хийжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-24 17:05:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн байгууллагууд сүүлийн таван сарын байдлаар 3,5 тэрбум төгрөгийн худалдан авалтыг орон нутагтаа хийлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Өнгөрсөн долдугаар сард 1,4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байна. Орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор орон нутгийн худалдан авалтыг дэмжих шийдвэрийг хэрэгжүүлснээр сүүлийн хоёр жилд нийтдээ 4,5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн аж. Төсвийн байгууллагууд зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, автотмашины сэлбэгээс бусад хэрэгцээт бараа, ажил үйлчилгээг орон нутгаасаа авч хэвшлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг ярилаа.

Холбоотой мэдээ