Унгарт чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-22 18:11:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт болон сонгомол барилдааны 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-нд Унгарын Будапештэд болно.


Харин энэ сарын эхээр “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт болсон сонгон шалгаруулалтаар эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 бөх Унгарыг зорих эрхээ өвөртөлсөн юм. Тухайлбал, эрэгтэй тамирчдаас 57 кг-д З.Занабазар /Хилчин/, 61 кг-д Ц.Чинзориг /Хангай хүчтэн/, 65 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Э.Тэмүүлэн /хоёул Хасу-Мегастарс/, 74 кг-д Б.Бямбадорж /Алдар/, 79 кг-д Д.Батзул /Хасу-Мегастарс/, 86 кг-д Г.Ганхуяг/МУБИС/, 92 кг-д Б.Билгүүн /Хасу-Мегастарс/, 97 кг-д Э.Батмагнай /Баянхонгор/, 125 кг-д М.Лхагвагэрэл /Аварга/ нар хүч үзэхээр шалгарсан.


Харин эмэгтэй бөхчүүдээс 50 кг-д Ц.Намуунцэцэг /Хасу-Мегастарс/, 53 кг-д Н.Анударь /Хилчин/, 55 кг-д Б.Болортуяа /Женко/, 57 кг-д Б.Хонгорзул /Баянхонгор/, 59 кг-д П.Отгонбаяр /Женко/, 62 кг-д Х.Болортуяа /Аврагч/, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн /Баянхонгор/, 68 кг-д Э.Дэлгэрмаа /Хасу-Мегастарс/, 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал / хоёул Алдар/ нар барилдана.  

Холбоотой мэдээ