“Энэрэнгүй үйлс” спортын өдөрлөгийг малчдын дунд зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-21 18:11:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нарийнтээл сумын ЗДТГ-аас “Энэрэнгүй үйлсспортын өдөрлөгийг малчдын дунд зохион байгууллаа.

Гар болон сагсан бөмбөг, олс таталт, шагай шүүрэх, шатар, даам, теннис, сумо бөхийн барилдаан зэрэг спорт тэмцээнд дөрвөн багийн 200 орчим малчин оролцож, авхаалж самбаа, авъяас билгээ сорьсон юм.

Тэмцээний тэргүүн байрт 4 дүгээр багийнхан шалгарч, өргөмжлөл, цом, 300 мянган төгрөгөөр шагнуулсан бол 3 дугаар багийн малчид дэд байр, 2 дугаар багийн малчид гутгаар байр, 1 дүгээр багийн малчид тусгай байрт шалгаран өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэмцээнийг "Баянтээг" ХК-аас 3 сая, Улаан загалмайн нийгэмлэгээс 1 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

Холбоотой мэдээ