Вируст гепатитын талаар онол, дадлага хосолсон сургалт боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-10-22 10:07:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Вируст гепатитийн урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавх сайжруулах” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт гурван хоногийн турш Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.

Сургалтад тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, лаборант, халдвар хяналтын ажилтан 70 гаруй хүн оролцож байна.  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зохион байгуулж байгаа эл сургалтыг мастер сургагч багш нарын баг удирдан явуулж байна.


Холбоотой мэдээ