Ханойд ядуурлыг бууруулах сар эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-16 14:43:18

ХАНОЙ. /VNA/.  Вьетнамын нийслэл Ханой хотод ядуурлыг бууруулах сар 10 дугаар сарын 15-нд эхэлжээ. Даваа гарагт болсон арга хэмжээний үеэр Ханойн Ядуурлыг бууруулах сан байгууллагууд болон хувь хүмүүсээс 7.2 тэрбум гаруй вьетнам доллар буюу 309 мянган ам.долларыг хүлээн авсан байна.


“Ядуурлыг бууруулах сар 11 дүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ” гэж “Vietnam Fatherland Front” (VFF) хорооны тэргүүн Нгуен Лан Хуонг хэлжээ. Ядуурлыг бууруулах сан 2018 болон 2019 оны эхний есөн сарын хугацаанд 80 тэрбум гаруй вьетнам долларын хөрөнгө босгож, 3000 хандивын сууцыг байгуулахад дэмжлэг үзүүлж, 2000 гаруй сууцны чанарыг сайжруулсан байна.


Мөн Ханойн Вьетнам банкны Нийгмийн бодлогын сан ядуу өрхүүдийг дэмжихэд туслах зорилгоор 0 хувийн хүүтэй 14 тэрбум вьетнам долларыг зориулсан байна. Өнгөрсөн онд Ханой хотын олон өрх ядуурлаас ангижирч, ядуурлын түвшин 1.16 хувьд хүрч буурчээ. 

Ж.Оюунтуяа

Холбоотой мэдээ