Японы их сургуультай байгуулсан “Бакалаврын хамтарсан хөтөлбөр”-ийг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-16 09:08:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС, Японы их сургуультай байгуулсан “Бакалаврын хамтарсан хөтөлбөр”-ийн хугацааг сунгах гэрээнд Япон Улсын Нагаока шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Юкава Такаши, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал доктор профессор Б.Очирбат нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөрийг БСШУСЯ ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-ийн бакалаврын сургалтын чанарыг сайжруулах, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхээр Японы 10 их сургуультай 2015 оноос хэрэгжүүлж байгаа юм.

Тус хөтөлбөрөөр барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур, механик инженер мэргэжлээр нийт 320 оюутан сурч, Япон-Монголын хоёр сургуулийн бакалаврын зэргийн дипломтой төгсөнө.

Өнөөгийн байдлаар, тус хөтөлбөрийн хүрээнд нийт 107 оюутан Японы их сургуулиудын 3, 4 дүгээр курст амжилттай суралцаж байна. Мөн Япон улсын их сургуулиудад ШУТИС-ийн 50 багш, судлаач богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлээд байгаа бол Японы талаас 46 профессор, багш Монгол Улсад ирж бакалаврын сургалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлжээ.


Холбоотой мэдээ