“Хамтдаа уншъя” уриалгат уншлагад Онцгой байдлынхан нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-16 10:12:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийтийн номын сангаас “Номтой Сэлэнгэчүүдаяныг аймгийн хэмжээнд зарлаад байна.

Энэхүү ажлын хүрээнд “Хамтдаа уншъяуриалгат уншлагын удирдамжийг төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлжээ. Энэхүү аянд аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн нэгдсэн аж. Аймгийн Нийтийн номын сангаас аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд зориулж, номын сангийн үйл ажиллагаа, шинэ номын мэдээлэл, карт захиалах зааврыг танилцуулан 30 минутын уншлагыг зохион явуулжээ.

Тус хамт олон эл аянаа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй соён гэгээрүүлэх аяны хүрээнд иргэд, олон нийтэд эх хэлээ эрхэмлэн дээдэлж, номыг хайрлах, номоор дамжуулан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго дор явуулж байгаа ажээ.  

 

Холбоотой мэдээ