Рашаант суманд хог тээврийн машин олгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-15 11:55:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн байгаль орчныг хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар Булган, Рашаант суманд хог тээврийн машин олгохоор шийдвэрлэлээ. Рашаант сумын хувьд нийслэлээс баруун аймгийг чиглэсэн гол зам дайран өнгөрдөг бөгөөд зам дагуу долоо хоногт 2-3 машин хог түүдэг тухай сумын удирдлага мэдээллээ.

-Рашаант суманд зуны улиралд сард 130 мянга гаруй хүн дайран өнгөрч өдөртөө 4-7 мянга гаруй зорчигч ирдэг. Амралт, зугаалгын оргил ачааллын үед сумын төвийн ойролцоо 22 км газар зам түгжрэх нь бий. Ийм ачаалалтай замд зорчигчид хогоо маш их хаядаг. Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, тус аймгийн Рашаант зэрэг суманд замын хог хаягдал их байгаа талаар БОАЖЯ-наас албан бичиг ирүүлсэн. Зорчигчдыг зам дагуу хогоо хаяхгүй байхыг хүсье гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.

Холбоотой мэдээ