“Сум сурталчлах өдөрлөг” зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-13 18:22:47

Төв /МОНЦАМЭ/. “Сум сурталчлах өдөрлөг”-ийг Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2019 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд жилдээ хоёр сумын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг аймгийн төвд зохион байгуулах зорилт дэвшүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд "Аргалант" сум өөрийн үйл ажиллагааг иргэд, олондоо таниулсан юм.

Аргалант сумын өдөрлөгийн хүрээнд тус сумаас өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргаж, Зуунмод хотын иргэдэд худалдан борлуулж байна. Мөн тус сумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын тоглолтыг “Монгол туургатан” театрт зохион явуулж, тус сумын ажил, амжилтыг өргөн олонд таниулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг явуулсан байна.

1976 оны Аравдугаар сарын 19-ны өдрийн 357 дугаар тогтоолоор, Аргалант сумыг Аргал уулын өвөр, үржил шимт хөрсөнд атар газрын анхны шанг татаж,  Нөхөрлөл сангийн аж ахуйг байгуулж байжээ.

 Улаанбаатараас 83 км, аймгийн төв Зуунмод хотоос 126 км-ийн зайд байрладаг. Газар тариалангийн эргэлтийн 15896 га, ойн сан бүхий 485 га газартай сум юм. Ажил амжилтаараа аймагтаа найман удаа тэргүүлж байсны сацуу 2018 онд аймгийн тэргүүний сумаар шалгарсан байна.

Холбоотой мэдээ