С.Шойгу БНАСАУ-д айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-10 11:25:21

ТОКИО. /NHK/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн энэ сарын сүүлчээр БНАСАУ-д хийх айлчлалыг зохион байгуулах боломжийг ОХУ, БНАСАУ-ын эрх баригчид судалж байна.


Энэ айлчлалын үеэр С.Шойгу БНАСАУ-ын Ардын Зэвсэгт хүчний сайд Но Гван Чолтой уулзаж магадгүй байна. Түүнчлэн талууд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах асуудал хийгээд Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хэлэлцэж магадгүй байна. “NHK” телевизийн мэдээлснээр, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Пхеньянд айлчлахаасаа өмнө Хятад улсад айлчлах аж.  


Шойгу, Но Гван Чоль нар өнгөрсөн 4 дүгээр сард Аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн олон улсын бага хурлын үеэр уулзаж байжээ. 

Холбоотой мэдээ