Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-09 08:05:35

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ визийн хязгаарлалт тогтоож, Хятадын компаниудад хориг тавих нь олон улсын эрхийг зөрчиж, улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал юм хэмээн Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.


“Энэ нь олон улсын харилцааг зохицуулж буй үндсэн хэм хэмжигдэхүүнүүдийг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал бөгөөд ашиг сонирхлыг нь хөндөж байна. Хятад улс харамсаж байгаа бөгөөд үүнийг эрс эсэргүүцэж байна” хэмээн Элчин сайдын яам “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


"Шинжаанд терроризм, радикализмтай тэмцэх арга хэмжээнүүд нь хэт давруу үзэл, терроризмыг үндсээр нь таслахад чиглэгдсэн. Эдгээр нь Хятадын хууль тогтоомж, олон улсын практикт нийцдэг бөгөөд Шинжаан дахь янз бүрийн угсаатны бүлгээс бүрэлдэх 25 сая хүн үүнийг дэмждэг. Шинжааны хэрэг бол гадны оролцоо байх ёсгүй цэвэр Хятадын дотоод хэрэг. Алдаагаа даруй засч залруулж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг бид АНУ-д уриалж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ