"Хийморь" кино Оскарт өрсөлдөх болсныг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-08 18:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Three Flames Pictures" болон "Nomadia" уран бүтээлийн багийн хамтарсан  "Хийморь" уран сайхны кино 92 дахь удаагийн Оскарын наадамд "Шилдэг олон улсын уран сайхны кино" төрөлд өрсөлдөх болсныг албан ёсоор зарлажээ. Энэ тухай hollywoodreporter.com сайтад өнөөдөр  мэдээллээ.

"Хийморь" уран сайхны кино нийт 93 орны уран бүтээлтэй өрсөлдөнө. Эндээс шалгарвал шилдэг 10 кинонд тунаж үлдэнэ. Монгол Улсын Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн МУСТА Г.Эрдэнэбилэгийн "Хийморь" кино Герман улсад болсон  "OLDENBURG FILM FESTIVAL"-д оролцож “SPIRIT OF CINEMA AWARD“ шагналыг хүртээд байгаа. Одоо Холливудын  "San Diego International Film Festival"-д  өрсөлдөж байгаа юм байна. 

 


Холбоотой мэдээ