Автомашингүй 10000 алхамд 21 албан байгууллага, аж ахуй нэгж нэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-07 15:00:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Авто машингүй өдөр 10,000 алхам" үйл ажиллагааг амралтын өдөр зохион байгуулав.  

Энэ үеэр "Дураараа бишээ дүрмээрээ" аяныг дээрх үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдэд сурталчлан таниулж 21 албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн 400 гаруй иргэнд мэдээлэл өгч ажиллалаа. Энэ үйл ажиллагааг 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 10-15 цаг хүртэл Мөрөн сумын төв замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж автомашингүй зорчив. Тус  аймгийн хэмжээнд он гарсаар зам тээврийн ослын улмаас 19 хүн нас барсан бөгөөд зэм тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг ард иргэдэд өгч байлаа. 

Холбоотой мэдээ