Байшин орон сууцны тооллогыг мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашиглан явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-07 12:25:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Статистикийн хэлтсээс байшин, орон сууцны тооллогыг 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 8-ны хооронд Хангайн бүсийн тооллогын товын дагуу зохион байгуулж явууллаа.

Байшин орон сууцны тооллогод аймгийн комисст 22, сумдын комисст 245 хүн, аймгийн түр товчоонд 11, сумдын түр товчоонд 106, багийн түр товчоонд 397, тоологчоор 36, шалгагчаар 2 хүн бүгд 819 хүн ажиллажээ.

Байшин, орон сууцны 2019 оны тооллого нь улс хоршооллын байгууллагаас 1960 онд хийсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулж байгаагийн зэрэгцээ хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем ашигласан, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашигласан зэрэг онцлог талуудтай аж. Байшин, орон сууцны тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болох юм.


Холбоотой мэдээ