Өдөртөө 12-14 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-10-06 10:34:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  7-12 метр. 12-14 хэм дулаан байна.


Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаахан байна.


2019 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


2019 оны 10 дугаар сарын 07- 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


Энэ сарын 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 7-нд нутгийн зүүн хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 7, 9, 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Холбоотой мэдээ