Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-10-05 23:13:08

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын санаачилгаар төрийн анхан шатны нэгжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах малчин өрх, иргэдэд багаас үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор Төв аймгийн 5 суманд “Төвийн тоног төхөөрөмж”-ийн явуулын үйлчилгээний иж бүрдлээр хангажээ.

Энэхүү ажлыг орон нутгийн төсвөөс 30.0 сая төгрөг гарган хэрэгжүүлж байгаа аж.  Энэ удаа Лүн, Өндөрширээт сумын багт “Төвийн тоног төхөөрөмж”-ийн явуулын иж бүрдлийг хүлээлгэн өгсөн байна. Иж бүрдэлд асар майхан, зөөврийн дэлгэц, телевизор, цахилгаан үүсгүүр, чанга яригч, сургалтын ширээ, сандал, зургийн аппарат зэрэг тоног төхөөрөмж багтжээ.

Аймгийн хэмжээнд “Явуулын төвийн тоног төхөөрөмж”-ийн иж бүрдлээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм байна. Төв аймаг нийт 27 сумтай бөгөөд 12 сумыг явуулын тоног төхөөрөмжөөр хангаад байна.

Холбоотой мэдээ