ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжсэн байна

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2019-10-03 15:14:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо бригадын генерал Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох саналыг дэмжсэн байна. 

Монголын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал А.Ганбат өөрийн хүсэлтээр удаан хугацаагаар эмчлүүлэх болсны улмаас  ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилуулах асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг УИХ-д өргөн барьсан байна. УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ саналыг хэлэлцээд Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох саналыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар эцэслэн хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ