“Хүчит шонхор” захын махны бөөний худалдаа эрхлэгчдийг торгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-09-30 18:12:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байдаг “Хүчит шонхор” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус захад гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бэлтгэн нийлүүлэх гэрээгүй, нийлүүлснийг нотлох баримт бичиггүйгээр мах борлуулж зөрчил илэрчээ. Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж буй иргэдэд зохих арга хэмжээ авч ажиллах хугацаатай албан шаардлагыг “Хүчит шонхор” ХХК-д өгсөн байна.

Түүнчлэн эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд машинаас худалдаа эрхэлж байсан 40 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулжээ.

Холбоотой мэдээ