Өсвөрийн сагсанбөмбөгчдийн УАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-21 14:53:27

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 16 хүртэлх насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 8 багийн нийт 400 гаруй өсвөрийн шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 өсвөрийн тамирчинд батламж олгож, Монгол Улсын 16 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэхээр болжээ. Өсвөрийн шигшээ багийн тамирчид ирэх бямба гарагт эхлэх “Спрайт” хөгжлийн лигт тоглохоос гадна 2016 оны эхээр зохион байгуулах олон улсын тэмцээнд оролцоно.

Энэ удаагийн U16 насны өсвөрийн УАШТ-д хөдөө орон нутгаас Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд болон Багануурын шигшээ багийн тамирчид хүрэлцэн иржээ. 2015 оны УАШТ-ий аваргууд ирэх баасан гарагт тодорно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд