Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Шарав агсны оршилд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2019-09-28 13:03:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллах үеэрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны оршилд хүндэтгэл илэрхийллээ.

Мөн түүний урлангаар зочилж дурсгалын зураг гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



Холбоотой мэдээ