Хар тамхитай тэмцэх стратегиа өөрчлөхийг уриалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-23 10:52:51

МЕХИКО. /Milenio/. Нобелийн 30 орчим шагналтан хар тамхины хэрэглээтэй тэмцэх, түүнийг хуулиар зөвшөөрөх стратегиа эргэн харахыг засгийн газруудад уриалжээ.


Дэлхийн Нобелийн шагналтнуудын 17 дугаар дээд хэмжээний уулзалт Мексикийн Мерида хотод энэ долоо хоногт болжээ. "Хар тамхийг гэмт хэрэг бус эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал гэж харах хэрэгтэй" хэмээн уулзалтад оролцогчид цохон тэмдэглэжээ.


“Хар тамхины хямралтай тэмцэх шинэ стратегийг судлахыг бид уриалж байна. Тухайлбал хар тамхины хэрэглээг бууруулах, хууль ёсны болгох зорилгоор зарим улс оронд нэвтрүүлсэн стратегийг судлах хэрэгтэй” хэмээн 2011 онд Нобелийн шагнал хүртэж байсан Либерийн хүний эрхийг хамгаалагч Лейма Гбови хэлсэн байна. Түүнчлэн цөмийн болон биологийн зэвсгээс бүрэн татгалзаж, экологийн хямралыг зогсооход хамтран ажиллахыг оролцогчид уриалжээ. 

Холбоотой мэдээ