Иргэд мах, түлээний үнийг бууруулж өгөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-19 12:42:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл ймгийн Засаг дарга Л.Ганболд Мөрөн сумын иргэдтэй уулзан сүүлийн 3 жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан  иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тус аймгийн хэмжээнд махны үнэ, гэрэл цахилгааны үнэ, түлээний үнэ өндөр байгаа нь иргэдийн амьдралд хүндээр тусч байна гэдгийг иргэд хэлж байв.

Засаг дарга Л.Ганболд “Бид иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу Мөрөн сумын ойролцоох сумдын байгаль хамгаалагч нарыг нэг дор төвлөрүүлэн түлээний эрхийн бичиг бичүүлнэ. Энэ үеэр иргэд эрхийн бичгээ аваад өөрсдөө хямд үнээр түлээ түлшээ бэлтгээрэй. Мөн энэ жилээс манхы үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд нөөцийн мах бэлтгэнэ. Нөөцийн махгүй Улаанбаатар хотод махны үнэ өссөний улмаас орон нутагт махны үнэ өсөж байна. Жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрж малаа маллан байгаа малчдын хөдөлмөрийг үнэлж байх хэрэгтэй гэдгийг ч хэлж байв. Уулзалтад аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний бүх агентлаг, хэлтсийн дарга нар оролцож иргэдийн зарим санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ үеэр Хөгжлийн хөтөч хөтөлбөрийн үйл ажиллагаа болон сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав. Тус аймгийн хэмжээнд 320 хүүхдийн сургуулийн барилга 5, 240 хүүхдийн сургуулийн барилга 2, 150 хүүхдийн дотуур байр 3, 100 хүүхдийн дотуур байр 2, 75 хүүхдийн дотуур байр 2, 150 хүүхдийн цэцэрлэгийн байр 7, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 2, 125 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1, Эрүүл мэндийн төв 11 шинээр барьжээ. Мөн 432 айлын 17 нийтийн орон сууцны барилгыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулаад байгаа ажээ.

Холбоотой мэдээ