“Өсвөрийн аврагч-2019“ тэмцээнд "Өгийнуурын аврагчид" тэргүүлэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-09-19 14:57:22

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019“ тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Өгийнуур, Батцэнгэл, Эрдэнэбулган сумын 2, 3, 4-р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн 6 багийн 42 тамирчин оролцож, жагсаалын ажиллагаа, мэдлэг сорих асуулт хариулт, аврах цагираг шидэх, эмнэлгийн анхны тусламж, дугуйн саад, торон саад, цогцолбор дасгал гэсэн долоон төрөлд өрсөлдөв.

Тэмцээний тэргүүн байрт Өгийнуур сумын ЕБС-ийн “Өгийнуурын аврагчид” баг орж, Орхон аймагт болох бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Тэмцээний дэд байрт ЕБ-ын 4-р сургуулийн “Хурандаа” баг, гутгаар байрт Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн “Шонхорууд” баг, тусгай байрт 2-р сургуулийн “Ирээдүйг аврагчид” баг тус тус шалгарч цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.

Холбоотой мэдээ