Д.Трамп: Цэргийн ажиллагаа явуулах нь зүйтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-17 13:04:38

ВАШИНГТОН. /TASS/. Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанийн үйлдвэрт гарсан халдлагад бид цэргийн ажиллагаагаар хариу барих нь зүйтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. Энэ тухай тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой санал нийлж байгаагаа Д.Трамп цохон тэмдэглэжээ. Саубын Арабын газрын тосны байгууламжуудад гарсан халдлагад Ираны эрх баригчид холбоотой хэмээн М.Помпео үзэж байна. Энэ асуудлын учрыг олох хэрэгтэй бөгөөд халдлагад хэн холбоотой болохыг ойрын хугацаанд нарийн тодорхой мэдэх болно хэмээн Д.Трамп мэдэгджээ. 

Холбоотой мэдээ