Э.Содномпилжээгийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-16 09:05:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио-2016” Паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнгөрсөн долдугаар сард Казахстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн дэлхийн дээд амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэжээ.


Казакстанд үзүүлсэн энэ амжилт бол өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа 3 кг-аар ахиулсан дэлхийн дээд амжилт гэдгээрээ онцлогтой билээ. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн дээд амжилт тогтоосон Монгол Улсын иргэн гэж бүртгэсэн талаар Монголын паралимпын хорооноос ийнхүү албан ёсоор мэдээлжээ.


Холбоотой мэдээ