Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-09-11 17:35:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтай нутгаа хөгжүүлье” ТББ-ын тэргүүн Д.Ариунболдын дэмжлэгээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж байна.

Энэхүү арга хэмжээг тус аймгийн Есөнбулаг сумын МАН-ын хороо, ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 7-12-ны хооронд иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах ажээ. 

Үзлэгийг Анагаах ухааны магистр, дотрын тэргүүлэх зэргийн эмч Б.Чимэдлхам, Анагаах ухааны магистр, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ш.Сэлэнгэ, Анагаах ухааны магистр, дүрс оношилгооны ахлах зэргийн эмч Б. Нандинцэцэг, Анагаах ухааны магистр мэдрэлийн ахлах зэргийн эмч М.Оюунцэцэг нар хийж байгаа юм. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн нээлт есдүгээр сарын долооны өдөр "Энх-Алтай" өрхийн Эрүүл мэндийн төвд болсон бөгөөд тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ш.Дагва, “Алтай нутгаа хөгжүүлье” ТББ-ын тэргүүн Д.Ариунболд албаны бусад хүмүүсийн хамт оролцлоо.