Зүрх судасны тасгийн 50 жилийн түүхийг гэрэл зургаар үзүүллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
183@montsame.mn
2019-08-31 15:05:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна.

Ойн өдрийн нээлтээ  “Зураг түүх өгүүлнэ” сэдэвт гэрэл зургийн галерейгаар эхлүүлэв.  Энэхүү түүхэн гэрэл зургийн галарей нь нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм байна. Гуравдугаар эмнэлгийн хамгийн их хүнд хагалгаа хийдэг, хамгийн олон үйлчлүүлэгчтэй Зүрх судасны мэс заслын тасгийн 50 жилийн  хугацаан дахь онцлох үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. Энэ удаа түүхт он жилүүдийг харуулсан 90 гаруй гэрэл зургийг онцлон дэлгэжээ.



Холбоотой мэдээ