Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянд Сүхбаатарын сэтгүүлчид нэгдлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-30 14:29:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ETV телевизийн сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдлын улмаас амь нас нь эрсдэлд орсон тул БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон билээ. Эмчилгээний зардал болох 120 сая төгрөгийг босгох хандивын аянд Сүхбаатар аймгийн "Талын түрлэг"  бүлгэмийн сэтгүүлчид нэгдэж, 505 мянган төгрөгийг цуглуулан хандивын дансанд төвлөрүүллээ. 

Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлыг үзэгч, уншигчдад шуурхай мэдээлж, нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөж, төр-түмний хооронд гүүр болон цаг наргүй зүтгэдэг, мэргэжилдээ хайртай сэтгүүлзүйн салбарынхан журмын нөхрийнхөө амь насыг аврах аянд ийнхүү дуу нэгтэй нэгдсээр байна.

 

Холбоотой мэдээ