Муайтай боксчин Б.Гантогтох Зүүн Азийн шилдэг тамирчин болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-23 11:37:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Муайтай боксчин Б.Гантогтох Зүүн Азийн 2019 оны нээлттэй аварга шалгаруулах тэмцээний 63,5 кг жингийн аваргын төлөөх тулаанд Филлипиний тамирчин Р.Жакири /Ryan  Jakiri/-г эхний раундын 55 дахь сeкундэд хүнд цохилтоор ялж алтан медаль хүртэн, "Зүүн Азийн шилдэг тамирчин" хэмээх шагналын эзэн болжээ.


Энэхүү Зүүн Азийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 15-19-нд Хонконг дахь Хатан хаан Элизабетын нэрэмжит спортын ордонд болсон бөгөөд О.Алтанпүрэв дасгалжууагчтай Монголын тамирчид, багаараа IY байрт шалгарсан байна.


Манай тамирчдаас 63,5 кг-д Б.Гантогтох алт, 51 кг-д Б.Батхүлэг мөнгөн медаль, 48 кг-д Г.Тэнүүн , 54 кг-д Ө.Буян-Оргил, 57 кг-д Б.Гансэлэм , 67 кг-д О.Маргад-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэй тамирчдаас 45 кг-д С.Мөнгөнгэрэл, 48 кг-д Б.Халиун нар хүрэл медалийн эзэд болсон байна. 


Холбоотой мэдээ