Улаанбаатарт 17-19 хэм дулаан, бага зэрэг бороотой

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-20 07:40:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2019 оны 08 дугаар сарын 20-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар нутаг болон говь, зүүн аймгуудын нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Холбоотой мэдээ