Томуугаар өвчлөгсдийн 69,5 хувь нь хүүхэд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДТомуу, томуу төст сүүлийн өдрүүдэд ялимгүй нэмэгдэж байгаагаас нийт өвчилсөн хүмүүсийн 69.5 хувь нь хүүхдүүд байгааг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна.
Нийслэл дэх эмнэлгүүдийн орны ачааллыг харахад хүүхдийн орны ачаалал хэвийн буюу 679 орон дээр 611 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа юм. Шинээр хэвтсэн өвчтөний 112 буюу 27.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 69.5 хувийг хүүхдүүд эзлж байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 24 буюу 26.7 хувийг амьсгалын замын өвчтэй хүмүүс эзэлж байгаа юм.