Баян-Өлгийн иргэд хадландаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-05 10:58:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ард иргэд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эхэлж, уулын хадланд гараад байна.

Өндөр уулын бүсэд эрс тэс уур амьсгалтай орчинд аж төрдөг ард иргэд зуны улирал богино тул хадлан бэлтгэх ажилдаа бусад аймгаас эрт гардаг юм.

Энэ жил хур бороо элбэг, бэлчээрийн өвс ногоо сайн ургасан ч хадлангийн гарц тааруу байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Иймээс аймгийн хэмжээнд малчдын түвшинд 63000 тонн өвс, 6310 тонн гар тэжээл, 7350 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.

Энэ нь 2018 онд хураасан ургацтай харьцуулахад хадлан 399 тонн, гар тэжээл 498 тонноор бага, эрдэст тэжээл 340 тонноор илүү үзүүлэлт юм.

Харин Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолын дагуу сумдын ЗДТГ-ын аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 30 тонн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 150 тонн тэжээл бэлтгэхээр тус тус төлөвлөж байна.  

Холбоотой мэдээ