Нийт 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-23 15:48:24
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээлллийг хийв. 

Энэ жил улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын 235 нэр төрлийн ажил хийнэ. Үүнээс 22 тэрбум төгрөгийн өртөг бүхий 141 ажлын гэрээ байгуулж ХББЗА-аас хяналт тавин ажиллаж байгаа аж.

Мөн  таван ажлыг улсын коммисс хүлээн авсан бол 22 ажил дээр техникийн коммисс ажиллаж буй.  

Тухайлбал, Рашаант, Уурхайчин баг тус бүрт сургууль, Булаг, Яргуйт, Эрдэнэ баг тус бүрт цэцэрлэг, Жаргалант суманд дотуур байр шинээр барьж 4, 23 дугаар цэцэрэлэгт их засвар хийнэ.

Мөн  зургаан км үргэлжлэх хатуу хучилттай авто зам, 11 км үргэлжлэх сайжруулсан шороон зам байгуулж, 7,2 км үргэлжлэх инженерийн шугам сүлжээ байгуулна. 

 

 

 

Холбоотой мэдээ